ТЕНДЕРИЙН УРИЛГА
3 сар 3 өдрийн өмнө
Захиргаанд
2012-02-17
Тендер шалгаруулалтын нэр: Дундговь аймгийн “Бүрдийн уянга” хүүхдийн
зуслангийн их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ДуИЗ- Б 01/2012
Дундговь аймгийн “Бүрдийн уянга” хүүхдийн зуслангийн их засварын эрх
бүхий тендерт оролцогчдоос Дундговь аймгийн “Бүрдийн уянга” хүүхдийн
зуслангийн их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай
битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж,
эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200,000 төгрөгөөр
худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн
дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх тендерийн
баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2012 оны 03-р сарын19 -ний өдрийн 1300 цагаас өмнө доорх
хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг
байлцуулан тендерийг 2012 оны 03-р сарын 19-ний өдрийн 1400 цагт нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх
хаягаар авч болно.
ЗГХА, ХТГ; Дундговь аймаг дахь ХТХ
Утас:262737, 99167223,99067149
Факс:262737
И- мэйл: munkhbolor83@yahoo.com
дэлгэрэнгүйХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХЭЛТЭС, ГАЗРЫН ОРОН ТООНЫ ЖИШИГ ХЯЗГААР, БҮТЦИЙН ЗАГВАР ТОГТООХ ТУХАЙ
4 сар 29 өдрийн өмнө
дэлгэрэнгүйХүүхдийн салбарынхан шудрага, ёс зүйтэй, авилгаас ангид ажиллана
5 сар 9 өдрийн өмнө
Хүүхдийн салбарт ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх, хүүхдэд ээлтэй байх
бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэдээллийг хүргэж, хүүхдийн
байгууллагын удирдлагууд албан ёсны байр сууриа илэрхийлэх гэж байна.
Жил бүрийн 12-р сарын 9-ний өдөр Авлигын эсрэг олон улсын өдөр байдаг
бөгөөд энэ жилийн тухайд Төрийн албаны зөвлөлөөс “Ёс зүй, хариуцлагын
жил” болгон зарласантай холбогдуулан хүүхдийн салбар авлигаас ангид
салбар байхын төлөө тууштай тэмцэн ажиллаж буйгаа батлан албан ёсоор
мэдэгдэл хийх гэж байна.
дэлгэрэнгүйХүүхдийн байгууллагын 2011 оны онцлох үйл ажиллагаа
5 сар 9 өдрийн өмнө
Ардчилсан өөрчлөлтийн хорин жилд шинэ цаг үе, нийгэмд зохицсон хүүхдийн
байгууллагын эрх зүй, нийгэм, эдийн засгийн орчин шинээр бүрэлдэн
төлөвшиж Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэж, үндэсний хууль
тогтоомжоо уялдуулан шинэчилж, хэрэгжилтэд нь дүн шинжилгээ хийн,
хүүхдийн оролцоог дэмжин ажилласаар ирсэн.
Хүүхдийн төлөө газар нь олон нийтийн санаачилгыг Монгол улсад хүүхдийн
хөдөлгөөн, байгууллага үүсэн байгуулагдсаны 86 жилийн ой, Олон улсын
хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Олон улсын
өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан.
дэлгэрэнгүй